Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Тойрогтоо ажиллаж нийтдээ 900 гаруй хүнтэй уулзсан. Иргэдийн дийлэнх нь гишүүдийн тоо, намын жагсаалтыг дэмжихгүй байна. Нэр хүнд муутай, сонгогдох боломжгүй хүмүүс намын жагсаалтад орно гэж байна. Би иргэдийнхээ төлөөлөл учир тэдний саналыг хүндэтгэж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих боломжгүй. Сонгуулиар та нарын төлөө ажиллана гэж сонгогдчихоод тэдний эсрэг байр суурь илэрхийлж чадахгүй. Иргэдийн сонгох эрх буурч байгаа учраас энэ хуулийг дэмжих боломжгүй юм.
Энэ өөрчлөлтөөр намын эрх мэдэл нэмэгдэнэ, иргэдийн сонгох эрх буурч байгаа юм. Иргэний үндсэн эрх нь УИХ-ын гишүүнийг сонгодог. Ер нь иргэд гурван жилд гурван удаа Үндсэн хуулиа өөрчилж байна гэсэн. Өнөөдрийн биднээр Монголын төр зогсохгүй. Дараа дараагийн үе гарч ирнэ. Улс орны минь цаашдыг хувь заяа доголдохгүй байгаасай. Би хувиа хичээсэн бол дуугай байж болох байсан. Гэхдээ хүн хоёр нүүртэй байж болохгүй. Иргэд дургүйцэж байгаа учраас би тэдний үгийг хүлээн авна. УИХ их сульдаж доройтох гээд байна. Одоогийн их хурал маань их ардчилсан. Үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.