- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системд нийтийн тээврийн бодит цагийн мэдээллүүдийг холбож, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Энэ ажил хэрэгжсэнээр нийтийн тээврийн зогсоолын байршил, үйлчилгээнд явж байгаа автобуснууд, тэдгээрийн бодит цагийн мэдээлэл, цагийн хуваарь, хүлээх хугацаа, зогсоол хоорондын хугацааг онлайнаар авах боломжтой болно” гэлээ.
Зургаадугаар сарын 1-нээс зуслангийн гурван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид тоог нь нэмэгдүүлнэ. Мөн шөнийн цагаар зургаан чиглэлд 12 автобус явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн тэрбээр “Нийтийн тээвэрт 810 автобусаар парк шинэчлэл хийнэ. Эхний ээлжийн 20 цахилгаан автобус Эрээн хотод ирсэн байгаа. Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ” хэмээлээ.
Хотын дарга есдүгээр сарын 1-нээс өмнө автобуснуудыг оруулж ирж, чиглэлийн хуваарилалтыг хийхэд анхаарах хэрэгтэй гэлээ. Дээрх хугацаанд 450 автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ч:63Б чиглэлийн зарим автобус хуучин чиглэлийнхээ хаягтай жишээлбэл: Мишээл экспо, Зүрх уул гэх мэтийн хаягтай явдаг. Урд цоэхон дээр нь цаасан дээр Ч:63Б гэж бичсэн байх боловч тод харагдахгүй, зорчигч дээд хаягийг нь хараад суулгүй хоцрох тохиолдол гарч бн. Жолрочоос нь лавлаж асуухад хариулдаггүй, хэдэрлэдэггүй.
Ч:63Б чиглэлийн зарим автобус хуучин чиглэлийнхээ хаягтай жишээлбэл: Мишээл экспо, Зүрх уул гэх мэтийн хаягтай явдаг. Урд цоэхон дээр нь цаасан дээр Ч:63Б гэж бичсэн байх боловч тод харагдахгүй, зорчигч дээд хаягийг нь хараад суулгүй хоцрох тохиолдол гарч бн. Жолрочоос нь лавлаж асуухад хариулдаггүй, хэдэрлэдэг.
Судалгаа шинжилгээтэй л хийж байгаашдээ. Юм хийсэн нь буруу болдог хийгээгүй хийрхэгч нар шүүмжилж л байг. АМЖИЛТ