Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн Номгон” гэдэг газарт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 00:16 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт малчин Э /64 настай, эмэгтэй/ болон түүний ач охин Б /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.