СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-30

Гарчиг: "Шүгэл үлээгч" О.Сийлэгмаа нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулахаар өгнө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Өнөөдөр /2023.05.30/ нийслэл хотноо болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэе.

10.00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газарт: БОАЖЯ-наас “Петрочайна Дачин тамсаг” ХХК-д хийсэн шалгалт болон усан хангамж, бусад асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 8803-8882.

09.15 цагт: Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын манай улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ГХЯ-нд албан ёсны хэлэлцээ хийж, сайд нар 10.20 цагт хэвлэлийн бага хурал хийнэ.

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

14.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт: Монголын Хүүхдийн ордонд: “Алиса-Төсөөллийн хүч” жүжиг болон 6-р сарын 1-нд зохион байгуулах “Хүүхдийн ертөнц” баярын парад, фестивалийн талаар мэдээлнэ. Утас:11-333666, 8037-3373.

11:00 цагт: ЭМЯ-нд: Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхлэх гэж буй талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлж халдварт өвчин, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулна. Утас: 8911-9482, 9191-5340.

Авлигатай тэмцэх газрын үүдэнд

11:30 цагт иргэн О.Сийлэгмаа нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т өгч байгаа талаар мэдээлнэ.

“ЗМ” сонины  мэдээллийн төвд:

11:30 цагт: Сэтгүүлч Ч.Мөнхбаярын хэрэгт Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Засгийн газраас баталсан журмыг сайдууд хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд хохирч, хууль бус олборлолт нэмэгдэх эрсдэл үүсч буй талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос мэдээлнэ.

13.00 цагт: “Монумeнталь арт” галерейд зураглаач Д.Нацагдоогийн хүүхдүүд болох Н.Эрдэм-Оюу, Н.Мөнх-Оюу, Н.Шижир-Оюу нарын хамтарсан "Бидний eртөнц" үзэсгэлэн гарна. Утас: 8898-1112.

14.00 цагт: ШУА-д: “Эрдэм хакатон-2023” үйл ажиллагааны нээлт болно. Энэ нь инновацын тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлд нэвтрэх төслүүдийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой, “Монголын Инновацын 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагаа юм. Утас: 9971-7977.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
2 жилийн өмнө
103.212.117.93

Үнэн худлаа хүний мууг үзэх тийм ч сайн биш лдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.