СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-30

Төрийн цахим үйлчилгээтэй холбоотой хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан цахим хөгжлийг дэмжсэн багц хуулийн хүрээнд болон Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан “бичгээр” гэсэн нэр томьёоны агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг нь хамааруулж ойлгохоор заасан. Гэвч бусад салбарын хуулиудад заасны дагуу “бичгээр” гэснийг хэрэгжүүлэхдээ зөвхөн цаасан хэлбэрт байгаа бичгийг тооцож, ойлгож, хэвшиж ирсэн нь мэдээлэл солилцоо, үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд хүндрэл үүсгэж, Монгол Улсын цахим шилжилтийг удаашруулах нөхцөл байдалд хүргэхээр байгааг салбарын сайд онцлов.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 430 гаруй хуулийг судалжээ. Эдгээр хуульд зөвхөн аж.

Иймд хуулиудад заасан “бичгээр” гэснийг “цаасан, эсхүл цахим хэлбэрээр” гэж өөрчилж, хууль хоорондын нийцлийг хангах, ойлголтын зөрүүг арилгах хэрэгцээ шаардлага үүссэн байна.

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, иргэн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор .

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгдсэн тайлангаас үзвэл бичиг хэргийн зардалд 25.3 тэрбум төгрөг, шуудан, холбоо, интернэтийн төлбөрт 20.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Түүнчлэн нэг албан бичгийг шуудангаар илгээж, тухайн байгууллага нь хүлээн авахад дунджаар 1-7 өдрийг зарцуулдаг байна.

Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаас хойш бүртгэлийн байгууллагаас 354.739 тоон гарын үсгийг олгосон ч хэрэглээ хангалтгүй хэвээр байгаа юм.

, төрийн үйлчилгээг хялбар, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн цахим баримт бичгийн хэрэглээг дэмжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын хэмжээнд үнэлж, эрх зүйн хүчин чадал бий болно гэдгийг төслийн танилцуулгад дурджээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.