Замын-Үүд сум 2023 оны 05 дугаарын сарын 26-28 ны өдрүүдэд Трансгейт интернэшнл компани нь Уул Уурхайн Яамны Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах 594 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Замын-Үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтыг ажлыг зохион байгуулжээ.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад техникийн газ Замын-Үүд суманд их хэмжээгээр үнэртэж иргэд бухимдаж гомдол мэдээлэл гаргасан бөгөөд Замын-Үүд сумын Онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн дагуу тухайн газарт ажиллаж аюулгүй байдлыг хангуулж туршилтын үйлдвэрлэлийг 2023 оны 05 дугаар сарын 28-ны 08:00 зогсоожээ.
Тус суманд үйл ажиллагаа явуулж буй ТЖАЙ компанийн зүгээс "Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах тусгай зөвшөөрөлтэйгөөр манай компани үйл ажиллагаа явуулж байгаа. Замын-Үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтын ажлыг явуулсан.
Энэ хугацаанд туршилтын үйлдвэрлэлийн хүрээнд техникийн газ үнэртсэн тул сумын иргэдээс уучлалт хүсье. Туршилтын ажил дуусаж үйлдвэрлэлээ зогсоосон тул дахиж үнэртэхгүй болно" хэмээн тайлбарлажээ.
Тэгвэл уг асуудлыг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Одоогоор тус сумын эмнэлэгт хордсон гэх хүн бүртгэгдээгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.