СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-29

ЦЕГ: Хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 12 хүүхэд гэмтэн эмнэлэгт хэвтсэн

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
11 сарын өмнө

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хийлдэг гулсуур хийсэж 12 хүүхэд гэмтсэн явдал болжээ.

Энэ талаар ЦЕГ-аас "2023 оны тавдугаар сарын 27-ны 15:00 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт төв талбайд хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд бэртэж, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. " хэмээн мэдээллээ.

Гудамж, талбайд хийлдэг тоглоом ажиллуулдаг ААН, байгууллага, иргэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхаарууллаа. Эцэг эх, асран хамгаалагчид мөн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.