СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-29

Сангуудыг сайд нараас салгана

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Сангуудын зарцуулалт ээлж дараалан ил болж байна. “Шилэн” ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал холбогдох мэдээллүүдийг нийтэд зарлаж буй юм. Зарцуулалт нь зарлагдсан сангуудаас хууль журмын хүрээнд, зорилтот үүргээ гүйцэтгэсэн ганц ч сан алга. Харин ч мэдээлэл нь ил болсон сан нэмэгдэх тусам олон нийтийн бухимдал ихсэж байна.

Дахиад хэд хэдэн сангийн мэдээлэл ил болно. Өөрөөр хэлбэл, “шинэ” сангуудын мэдээлэл задрах ээлжээ хүлээж буй аж. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар сангуудын асуудлыг ярьсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. Ингэхдээ мэдээлэл нь ил болсон сангуудын зарцуулалттай холбоотой асуудлыг шалгах чиглэлийг АТГ-т өгсөн байна.

Бас Улсын ерөнхий прокурорт сангуудын хохирлыг нэхэмжлэх хүсэлтийг илгээхээр болжээ. Энэ талаар тэрбээр “...Бухимдал их байгааг ойлгож байна. Гэвч үүнийг одоо л засахгүй бол ирээдүйд энэ хэвээрээ л байна. Тиймээс тусгай сангууд, ер нь бусад хаалттай мэдээллүүдийг шилэн болгоно” гэсэн талаар эх сурвалжууд мэдээлэв.

Түүнчлэн бол дор хаяж Засгийн газрын хуралдаанаар шийдэх юм уу, хамтын шийдвэр гардаг тогтолцоо руу орох юм байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 106 (7091)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.