СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-28

🔴LIVE: Б.Тулга: Зургаан жилийн дараа манайд 100 хувь шилжүүлж өгнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг хувийн хэвшлийн 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр болсон талаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга мэдээлэл өглөө. 

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга:

-Монгол улсын Засгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл цөөн. Харин хувийн хэвшлийн түншлэл болон олон улсын банкны хөнгөлөлттэй зээлээр хийгдэж байгаа төсөл олон байгаа. Тухайлбал, Увс аймгийн Давст суманд байрлах Боршоо боомтын үйл ажиллагаа энэ наймдугаар сард нээгдэнэ. Алтанбулагийн боомтын тээвэр ложистикийн хэсэг энэ зун ашиглалтад орно. Бичигт боомтын хөдлөх бүрэлдэхүүний ажил өнгөрсөн долоо хоногт эхэллээ. 

Боомтын суурьшлын бүсийг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө болон хиллэж байгаа орны хилийн хэтийн төлөвлөлттэй уялдуулан хөгжүүлж, өмнөх алдаануудыг давтахгүйг хичээн ажиллаж байна. 

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг хувийн хэвшлийн 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, ирэх намар бүрэн ашиглалтад орно. Зургаан жилийн хугацаанд ашигласны дараа Монголын төмөр зам компанид 100 хувь төлбөргүй шилжүүлж өгнө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.