СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-26

МҮОНРТ-ын ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас чөлөөлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг огцруулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, тус байгууллагын ажилтнуудын "А.Бүрэнбаатарыг огрцуулах" шаардлагыг хэлэлцэн, Үндэсний зөвлөлийн 13 гишүүний олонхын саналаар буюу 10 гишүүний саналаар огцруулах шийдвэр гаргажээ.

А.Бүрэнбаатар нь авлигын асуудлаар өнгөрсөн жилээс эхлэн АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд тэрбээр МҮОНРТ-ийн өмнөөс хувийн студиэр төлбөртэй ажил гүйцэтгэж, түүнийгээ МҮОНРТ-ээр цацаж, дундааас нь ашиг олсон асуудалд холбогдоод байгаа юм.

Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Тогтоол хүлээж аваагүй байна. . Ямар үндэслэлээр чөлөөлж байгааг тогтоолоо гардаж авахаар мэдээлэл өгч болно" гэх хариултыг өгсөн байна.

Тэрбээр 2021 онд МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдож байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.