СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголын мянганы сорилтын сан нээлттэй ажлын байрны зар гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголын мянганы сорилтын сан нээлттэй ажлын байрны зар гаргажээ.

Дуусах цаг, огноо: 2023 оны 1 дүгээр сарын 24-ний 17.00 цаг
УСНЫ МЭРГЭЖИЛТЭН
Усны мэргэжилтэн нь төслийн хэрэгжилт, нарийвчилсан болон гүйцэтгэлийн зураг төсөлд хяналт тавих, төслийн хэрэгжилтийн явц болон эрсдэлийг хянах, мөн гэрээний дундын санхүүжилтэд (IPC) хяналт тавих зэрэг төслийн менежмент, хяналтын чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэгийг Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд үзүүлж ажиллана.
Үндсэн ажил үүрэг
-Барилга угсралтын ажилд хяналт тавих, өөрчлөлтийн захиалга, гүйцэтгэлийн зураг төсөл, төслийн баримт бичгийг бэлтгэх, барилгын ажлын явцыг оролцогч талуудад тайлагнах зэрэг үүрэг хариуцлагын хүрээнд Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд ус хангамжийн инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлэх.
-Аливаа нэхэмжлэл, давтан хэмжилт, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэгтэй холбогдуулан нарийвчилсан тооцоо хийх буюу FIDIC инженерийн хийсэн тооцоог хянах.
-Шаардлагатай нөөц, учирч болзошгүй саад, бэрхшээл, эрсдэл зэргийг тодорхойлж, тэдгээрийг багасгах буюу арилгах арга, стратегийг боловсруулан Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд тайлагнах.
-Гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн явцын тайланг үнэлэхийн зэрэгцээ төсөл, үйл ажиллагааг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх
-Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирлын удирдлага дор, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэнтэй хамтран техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх, гүйцэтгэгч байгууллагуудыг шалгаруулахад шаардлагатай техникийн туслалаа үзүүлэхээс гадна ажлын даалгавар боловсруулах, хэрэгжүүлэгч байгууллага, худалдан авах ажиллагааны төлөөлөгч, МСК-ын ажилтнууд болон холбогдох бусад талуудтай уялдаа холбоотой ажиллах.
Хөтөлбөрийн менежментийн зөвлөх (Program Management Consultant) буюу ФИДИК-ийн инженертэй өдөр тутам хамтран ажиллаж, төслийн хэрэгжилтийн талаар бичгээр тайлан бэлдэн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал болон Удирдлагын багийн бусад гишүүдэд мэдээлэл өгөх.
-Хөтөлбөрийн менежментийн зөвлөх болон гүйцэтгэгчийн төлөвлөлтийн инженерүүдтэй нягт хамтран ажиллаж цаг хугацааны эрсдэлийг тодорхойлох мөн сар тутмын тайланг хянах
-Улаанбаатар хотод байрлах МСК-ын төлөөллүүд болон Вашингтон хот дахь техникийн мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж тэдний хүсэлтэд хариу өгөх. .
-Усны салбарын дэд бүтцийн ажилд оролцож буй бусад хандивлагч талуудтай уялдаа холбоог хангаж, нягт хамтран ажиллах.
-Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирлаас даалгасан тухай бүрт төслийн талбайн ажилтай танилцаж, холбогдох тайланг бэлдэх.
-FIDIC инженерийн зүгээс барилга угсралтын гүйцэтгэгчидтэй хийсэн бүх уулзалтад оролцон холбогдох хурлын тэмдэглэлийг хөтөлж, Монголын МСС-д баримтжуулан хадгалах.
-Техникийн аудитад зориулсан шаардлагатай хурлын тэмдэглэл буюу ач холбогдол бүхий бусад баримт бичгийн бүрдлийг хангах.
-Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх..
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
• Инженерийн холбогдох чиглэлээр (ус хангамж ариутгах татуурга г.м) бакалаврын болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн.
• Мэргэшлийн зэрэгтэй байх.
Ажлын туршлага:
• Томоохон хэмжээний дэд бүтэц, барилга угсралтын төсөл, үйл ажиллагаанд, тухайлбал ус хангамжийн дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах чиглэлээр таваас (5) доошгүй жил ажилласан туршлагатай байх.
• Олон улсын хөгжлийн түншүүд болон орон нутгийн оролцогч талуудтай түншийн харилцаа тогтоож хамтран ажиллах чадвартай байх.
Хэлний мэдлэг:
• Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх.
АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
• Хэрэглээний болон мэргэжлийн программ хангамж (Microsoft Office болон AutoCAD) сайтар эзэмшсэн байх.
• Өөрийн болон багийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах чадвартай байх.
• Зохион байгуулалт сайтай, бүтээлч бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын төлөвлөгөө болон зорилгодоо баримтлах чадвартай.
• Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
• Болзошгүй эрсдэлийг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
• Аливаад нягт нямбай хандаж, өндөр хариуцлагатай, бие даан чанартай үр дүн гаргах чадвартай байх
• Яриа хэлэлцээр хийх өндөр ур чадвартай, итгэлтэй байх
• Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, асуудал шийдвэрлэх, олон чиглэлд зэрэг ажиллах чадвартай байх.
• Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх чадвартай байх.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.