НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр орон нутагт "Өөрчлөлтийг хурдасгаж" баталгаат ундны усны хүртээмжийг сайжруулсан нэгэн жишээ бол Говь-Алтай аймгийн төвд байгуулсан ухаалаг худаг юм.
Хуучин ус түгээх байрыг (худгийг) шинэчлэн автомат (ухаалаг) төхөөрөмжөөр тоноглон хэрэглэгчдэд цагийн хязгаарлалтгүй (24/7) картаар үйлчилдэг болсноор ундны усны чанар, хүртээмж сайжирсан байна.
Энэ жишгээр Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн олон газар ухаалаг худагтай болжээ. Үүний нэгэн адилаар стандартын шаардлага хангасан ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэхэд орон нутгийн засаг захиргаа болон бусад байгууллагуудыг хамтран ажиллахыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.