Энэ жилийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аяныг эрүүл, аюулгүй ажлын орчныг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл, аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриан дор тэмдэглэж байна.
Манай улс жил бүрийн 4 дүгээр сарыг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сар"болгон зарлаж, ажлын орчинд гарч болзошгүй осол гэмтэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг улс орон даяар зохион байгуулдаг.
Сарын аяны нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли зэрэг албаны хүмүүс оролцож, Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар тулгамдаж буй сорилт, гарц шийдэл, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, бусад улс орнуудын сайн туршлагын талаар танилцуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.