Дундговь аймгийн Хулд сумын Өнч хэмээх газарт суудлын автомашин онхолдож, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэх дуудлага тавдугаар сарын 23-нд бүртгэгджээ.
Тус аймгийн ОБЕГ-ын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ын жолоодож явсан "Ниссан Ванетта" загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, 40 настай иргэн Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан насан барсан байдалтай байжээ. ОБЕГ-ын алба хаагчид өчигдрийн 22:00 цагт цогцсыг гаргаж, тус аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.