СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 120 мянган толгой мал хорогджээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Хэнтий аймагт 61313 толгой мал, Сүхбаатар аймагт 59303 толгой мал хорогджээ. 

Энэ оны тавдугаар сарын 19, 20-ны өдөр Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 18-30 метр секунд хүрч ширүүсэж, цаг агаарын аюулт үзэгдэл болж, тус аймгийн ард иргэд, малчид сэтгэл санаа, эд материалын ихээхэн хохирол амсаад байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас урьдчилсан байдлаар Хэнтий аймгийн 15, Сүхбаатар аймгийн бүх сумдын цахилгаан, эрчим хүч тасарч, үүрэн телефоны төхөөрөмжүүд гэмтжээ. Мөн 93 гэр, 14 барилга байгууламж, 34 орон сууц, барилга байгууламжийн дээвэр, 81 хашаа, 120,6 мянган мал, 21 өндөр хүчдэлийн шон унаж, 30-аад автомашины цонх хагарч Түмэнцогт сумын холбооны цамхаг нурж дахин ашиглах боломжгүй болоод байна.

Хэнтий аймгийн хэмжээнд нийт 61313 толгой мал хорогдсоноос адуу 3097, үхэр 5280, хонь 21451, ямаа 31470, тэмээ 15, Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 59303 толгой мал хорогдсоноос адуу 3252, тэмээ 13, үхэр 2067, хонь 28187, ямаа 25784 тус тус хорогдсон байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
66.181.161.26

9

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.