Боловсролын зээлийн сангийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2022 оны есдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн О.Сийлэгмааг ажилдаа орохыг БШУ-ны сайд урьсан ч татгалзжээ.
Тэрбээр Боловсролын зээлийн сангаас гадаадын их сургуульд суралцагчдад олгодог сургалтын төлбөрийн зээлийг шалгуур хангаагүй хүмүүст өгдөг, мэдээлэлд ойр улс төрийн хүрээнийхний хамаарлууд авдаг, эргээд шалгуур болзол хангаагүй хүмүүсийн зээлийг үе үеийн Боловсролын сайд нар тушаал гаргаж чөлөөлдөг зэрэг олон асуудлаар шүгэл үлээсэн юм.
Тэгвэл түүнийг ажилд нь буцаан томилж, БЗС-гийн асуудлыг шалгах ажлын хэсэгт ажиллахыг БШУ-ны сайд санал болгосон байна.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа "Өчигдөр О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-нд Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан. Асуудлыг зөв болгохын тулд ширээний хоёр талд биш, ширээний нэг талд суугаад хамт зөв болгох ёстой" гэжээ.
Харин О.Сийлэгмаа сайдын саналаас татгалзсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хаягаар дамжуулан "Сайд уучлал гуйсан нь үнэн. Уучлалт гуйсанд баярлалаа. Тэр дайны соёл байх байлгүй дээ гэж харж байсан. Ажлын санал тавьсан ч Боловсролын зээлийн санд очихоос айж байгаагаа хэлсэн. Тэдэнтэй шүүхдэлцсэн. Одоо ч тэднээс цахимд доромжлол гүтгэлэг ирж л байна. Ажиллаж байхдаа ирүүлсэн, тайлангаа сайдад өмнө нь хүргүүлсэн. Шүгэл нэгэнт үлээсэн. Тохиролцсон зүйл байхгүй" гэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Боломж юм бишүү гэж бодогдож байх юм,та угаасаа автах хүн биш
Энэ Энх-Амгалан гэсэн ороолон гитэдийг огцруулаа, энэ этгээд сайд гишүүн байх эрхгүй