Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна.
Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байгаа аж.
Мөн Орхоны нийт, Увс, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дорноговь, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын нийт, Хэнтийн ихэнх, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн зарим, Булган, Өмнөговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хэвийн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.