МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын шагналт яруу найрагч Б.Батсайхан Засгийн газрын "Шүгэл" ажиллагааны хүрээнд Сүхбаатар аймгийн эрх бүхий албан тушаалтнуудын газрын авлигыг илчиллээ. Түүнтэй холбогдоход "Ардчилсан намын голдуу нөхөд Шинэ жилээр газар авсан байна. Дотор нь шүүгч хүн хүртэл байна. Энэ бол аймгийн газрын асуудал. Өөр сумдын мэдээлэл ч байгаа" гэв.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Шинэ жилийн өдрүүдийг тохируулан 12 сарын 28-30-ны хооронд шийдвэрүүдээ гаргасан нь эдгээр хүмүүсийн "Шинэ жилийн бэлэг" гэж хэлж болох талтай. Ингэж наргихгүй ээ АНдууд аа" гэжээ.
Газар бэлгэнд авсан албан тушаалтнууд:
1. Газрын албаны дарга Э. Төгөлдөр
2. Газрын албаны дарга асан Ч. Ганзориг
3. Газрын албаны хэлтсийн дарга Б. Алтансүх
4. Газрын албаны ахлах мэргэжилтэн С. Наранчулуун
5. Мөнххаан сумын газрын даамал Алтанзул
6. Газрын албаны үйлчлэгч Дуламрагчаа
7. Газрын албаны ажилтан Баярмаа нөхрийнхөө нэр дээр
8. Газрын албаны мэргэжилтэн Батболд дүүгийнхээ нэр дээр
9. Газрын албаны IT инженер Бямбадорж төрсөн ахынхаа нэр дээр
10. Газрын албаны ажилтан Оюунхорол хадам ээжийнхээ нэр дээр
11. Баруун-Урт сумын газрын даамал Дарханбаяр ээжийнхээ нэр дээр /ээж нь шүүгч/
12. Аймгийн Нийтийн номын сангийн дарга Э. Амарбат
13. Аймгийн Хот тохижилтын дарга Х. Баатарсүх
14. Аймгийн Голомт банкны захирал О. Алтангэрэл тэргүүтэй Ардчилсан намын голдуу 45 иргэн Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар авчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.