СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-24

Нүүрсний хулгай ерөөсөө байгаагүй юм биш үү?!

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Ер нь бол “...Нүүрсний хулгай байна” гэж яригдаад хэдэн ч жил болж байгаа юм, бүү мэд. Лав арав гаруй жил өнгөрсөн. Ингэтлээ үндэс сууриа бат суулгаад байсан нүүрсний хулгайг өнгөрсөн жилийн сүүлчээс илүү хүчтэй ганхуулж эхэлсэн байдаг.

Юу болсныг хураан жагсаавал, 2022 оны хавар дөрөвдүгээр сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг сонин мэдэгдэл хийв. Тэрбээр “.... Тэнд маш их хэмжээний автомашин бий. Үүнд . Гашуунсухайтын төмөр замыг арав гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” гэсэн юм. Зун нь зургадугаар сард УИХ-аас Нүүрсний түр хороог байгуулав. Ингээд хэсэг намжсан.

Аравдугаар сараас нь дахин сэдэрч жинхэнэ утгаар нь онгичсон. Засгийн газар нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил болгосон. Үүнтэй зэрэгцээд мөрдөх байгууллагууд, прокурорууд тун идэвхийлэн ажиллаж эхэлсэн байдаг. Нүүрстэй холбоотой төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьсон. Зарим нь гадаад руу зугтсан. 2022 оны сүүлчээр идэр ес тачигнаж байхад нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсаал хийв. Тэр үеэр хууль хяналтынхан нүүрсний хулгайд холбоотой гэх 17 хүний нэрийг зарлав. 2023 он гараад удалгүй УБТЗ-ын удирдах албан тушаалтны гэрээс 7.3 тэрбумыг илрүүлж, тухайн албан тушаалтныг баривчилсан. Цагаан сарын дараа Улсын ерөнхий прокурор нүүрсний хулгайд холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулав. УИХ хоёрыг нь түдгэлзүүлж, нэгийг нь авч үлдсэн. Гуравдугаар сарын дундуур нүүрсний хулгайн үнэн мөнийг ил болгох нээлттэй сонсголыг Нүүрсний түр хороо товлосон. Гэвч удалгүй “...АТГ болохгүй гэлээ. Болилоо” гээд цуцалсан. Ингээд таг чиг болов.

.

Ганцхан, . Өөрөөр нам жим.

Уг нь нүүрсний хулгайн дуулиан шуугиан эхэлж, олон нийт эсэргүүцэн жигшиж эхлэхэд УИХ-д Нүүрсний түр хороо байгуулж, түүний гишүүд нь “...Пүү паа” гээд сүйд болж байв. Түр хорооны анхны буюу 2022 оны зургадугаар сарын 30-ны хурал дээр Ш.Адьшаа “...Хил дээр авлига, албан тушаалын ноцтой асуудлууд үүссэн. Хамгийн сүүлд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газар, боомтын захиргаа гэдэг энэ байгууллага хилийн байгууллага, гаалийн байгууллага, тагнуулын байгууллага харсаар байгаад олон арван мянган тонн нүүрсийг ямар ч гаалийн бүрдүүлэлтгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн. Тэр өнөөдөр цагдаагийн байгууллагад шалгагдаад, зарим хүмүүс нь мөрдөнд орсон”, 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд С.Ганбаатар “...Энэ бол сүүлийн 20, 30 жилд хүний өөрийнгүй, маш олон намын, улстөрчдийн хутгалдсан зүйл. Харин энэ Засгийн газар сөхөж байна. Сайн юмыг нь хэлнэ ээ, хэлнэ. Тавантолгойн нүүрсний хулгайг зогсоох гэж байгаа явдал бол том эр зориг. Том асуудал. Монгол бол ерөөсөө л Оюу толгой, ГОК, Тавантолгой гэдэг гурван том хулгайн объекттой. Эндээсээ л улстөрчид нь идэж уудаг. Энэ ойлголт мань мэтээс нь аваад бүгдэд нь байдаг”, Ц.Анандбазар “...Оросууд томхон хулгайгаа “...Баавгай бал зөөгөөд савраа долоодог” гэж ярьдаг. Манайх бол “...Савраа долоогоод, балаа идээд, бас дээр нь ваараа идчихдэг” юм байна. Тэгээд энэ үнэхээр аймшигтай юм байдаг юм байна шүү дээ”, Н.Ганибал  “...Ер нь тэгээд 2013 онд тэр том асуудал үүссэн л юм байна. Тэрийг нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хэрэгсэхгүй болсон. Хууль хүчний байгууллагууд нь худлаа янз бүрийн шийдвэр гаргадаг болчихсон юм уу. Үнэхээр тэр хулгай байгаа бол бүгдийг нь л ил гарга. Нэн ялангуяа Тавантолгой Монголын ард түмний өмч шүү дээ. Зөвхөн төрийн, дарга нарын өмч биш байхгүй юу. 1072 хувьцаа эзэмшсэн Монголын бүх ард түмний өмч”, Б.Баттөмөр “Монголын далд эдийн засаг нүүрс дээр, алт дээр, ашигт малтмалын лиценз дээр байгаа юм. Одоо энэ хар л даа. Нүүрс. Монгол жижигхэн. Эдийн засаг нь жижигхэн. Хаана хулгай байгаа нь харагдаж байгаа шүү дээ. Одоо энэ хүн амын 0.1 хувь нь нүүрс, баялаг тээж байна. Тэд баяжаад, 99.99 хувь нь ядуу хэвээрээ байна. Монголын хүн амын 42.3 хувь нь ядуурчихсан. Ядуурал руу орж байна шүү дээ. Маш их тансаг хэрэглээтэй. Орлого байдаггүй. Мэдүүлдэггүй. Том том өндөр байшин барьсан. Нүдэн дээр ил байгаа шүү дээ. Манай авлигынхан та нар харж л байгаа. Прокурор, цагдаагийнхан харж л байгаа” гэсэн. Энэ мэтээр “...Нүүрсний хулгай байна” гэдгийг хаана хаанаа л хүлээн зөвшөөрсөн. Бүгд л үзэн ядаж, “...Үтэр түргэн таслан зогсооё” гэцгээсэн.

Ингэж сүр дуулиан болсноос хойш хагас жил өнгөрөв. Ерөнхий сайдын мэдэгдээд байсан “...Нүүрсний машинуудын араас гарч ирэх нөлөө бүхий лидерүүд” хаачсан ч юм, сураг байхгүй. . УИХ-ын “суллаад” явуулсан гишүүдийг мэдүүлэг сэлтээ өгч байна уу, тэдний хаана юу хийж яваа нь анир алга. Малайзад сураг нь гараад удсан, тэндээ суурьших шахаж буй “Тавантолгой төмөр зам”-ын захирал асныг авчирч чадах эсэх нь тодорхойгүй. Нүүрсний түр хорооны нээлттэй сонсгол нам, таг. байна. Бусад нь яасан, бүү мэд. Тэгэхээр тун удахгүй “...Нүүрсний хулгай байгаагүй юм байна” гэж ч мэдэх юм. Нээрэн, нүүрсний хулгай гэж ерөөсөө байгаагүй юм биш үү?!

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 103 (7088)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.38

Нүүрсний хулгаы ждү хөгжлийн банк, 10 рэдэн сан зэргээс наад шгын ойр тойрных идсээн. Эд нарыг зайлууулахгүйгээр юу ч долоохгүй тэгээд дараагийн сонгуулиар сонгогдохгүГээ мэдээд гишүүдийн тоог нэмээд на мын жагсаалтаар орж УИХ ынгишүүн болох гээд тэмцэж байгааг бүгд ойлгох хэрэгтэй.сүүлд Оюун эрдэнэ цаг нөхцөөж жүжиглээд байна уу гэсэн рар төрөөд байгаа.

Зочин
2 жилийн өмнө
103.229.120.36

Энэ их идэлтийг үүсгэсэн олон намын тогтолцоог устгахгүй бол Монголд хэдэн эрх мэдэлтэнүүд түүний ойр тойрныхан хувааж идсээр байгаад нэг хэсэг хэт баян, нөгөө хэсэг нь туйлын ядуу болно. 3 сая Монгол хөөрхий.Уих ын гишүүд ийм их идэж, сүүлийн 33 жил аж үйлдвэржсэн Монгол орныг устгаж, одоо байгалийн баялагыг өмчилчихсөн байна. Нэг хэсэг нь ховор метал, бас уранаас их баяжих гэж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.