СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-24

Л.Энх-Амгалан: Эхнэр маань БЗС-гаас авсан зээлээ журмын дагуу чөлөөлүүлсэн ч төлбөрөө бүрэн төллөө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар сурснаас гадна мөн түүний эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцаж улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн гэх мэдээлэл ил болсон.

Тэгвэл уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сошиал хуудсаараа тайлбар өгчээ.

Тэрбээр "Миний зүгээс 2023.03.22-ны өдөр Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгож, 04 сарын 07-ны өдөр .

Өнгөрсөн 7 хоногт үе үеийн сайд нарын тушаалыг ил болгосон. Боловсролын салбарт 30 жил далд хийж, өмхийртөл дарчихсан байсан газрын наймаа, оюуны өмчийн хулгай, дипломын луйвар, зэргийг ээлж дараалан шалгаж, ил болгож, сугалааны цэцэрлэг дагасан хүнд суртал, авилга, чирэгдлийг шийдэж ирсэн. БЗС бол үүний үргэлжлэл.

2005 онд би хувийн хэвшилд ажиллаж байсан, би гишүүн байгаагүй, сайд болохоо мэдээгүй байсан гэж өөрийгөө өмөөрөхгүй. . Тухайн үед Хууль зүйн яамны харьяа хууль зүйн үндэсний төвд багшаар ажиллаж байсан.

Журмын дагуу сонгогдож, журмын дагуу суралцаж, журмын дагуу ажиллаж, журмын дагуу гэрээний үүргээ биелүүлсэн. Эхнэрийн маань Австрали Улсад суралцсан баримт БЗС-ийн мэдээлэл дотор ил байгаа гэдгийг мэдэж байсан ч ямар нэгэн байдлаар нуух, ил болгохгүй байх үг, үйлдэл гаргаагүй.

.

Тиймээс эхнэр маань БЗС-ийн журам зөрчөөгүй сонгогдож, журмыг зөрчилгүй суралцаж, журмын дагуу ажиллаж, 2017 онд журмын дагуу чөлөөлүүлсэн хэдий ч .

Бид БЗС-ийн асуудалд эрүүл, саруул ухаанаар хандах учиртай. Энэ сангаас санхүүжилт авсан бүх хүнийг хавтгайруулан харлуулж, улстөрийн сэдэл агуулах далд санаагаар жинхэнэ хууль зөрчсөн этгээдүүдийг бүдгэрүүлэх учиргүй.

Хэн нь шударгаар явж, журмын дагуу зээлээс чөлөөлөгдсөн бэ, ямар хүүхэд өөрийнхөө ур чадвар, боловсролоороо суралцсан бэ, хэн нь БЗС-ийн журам зөрчиж, өөрт байгаа давуу байдлаа ашигласан бэ гэдгийг маш тодорхой ялгаж, зааглах ёстой.

БШУЯ-ны архивт үе үеийн сайд нарын тушаал, шийдвэр алдагдаагүй бүгд байгаа гэдгийг хариуцлагатай хэлье.

БЗС-аар албан тушаалаа, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, БЗС-ийн хууль, журам зөрчиж гэр бүл, үр хүүхэд, хамаарал бүхий хүмүүсээ гадаадад сургасан хэнбугай ч зээлээ эргүүлж төлөх ёстой гэдэг шаардлагыг 100 хувь дэмжинэ.

Хүндэтгэсэн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ганаа
1 жилийн өмнө
150.129.142.77

Яалт ч төлөв. Бүгд төлөх ёстой. Чөлөөлөх гэсэн ойлголт заалт байхгүй шүү Энхамгалан гуай. Их гавьяа байгуулсан юм шиг үүгээр түүгээр мэдэгдэж байна гэж хуцаад байсаны хэрэггүй шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.