СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон нийтийн газарт архидан согтуурсан бол торгохгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Булган аймгийн цагдаагийн газраас иргэн И-ыг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б сумын нутаг дэвсгэрт гудамж талбайд согтууруулах ундааны зүйл болох шар айраг уусан гэж хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000 /хорин таван мянга/ төгрөгөөр торгосныг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянан хэлэлцсэн байна. 

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаж үзвэл “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль .

“Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуульд согтууруулах ундааг хаана хэрэглэсэн тохиолдолд хэрэглэхийг хориглосон газарт хамааруулан ойлгох талаар тусгайлан хуульчлаагүй байхад Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь хүчингүй болсон “Архидан согтуурахтай тэмцэх тухай”-ийн зохицуулалт буюу “гудамж, талбай, цэцэрлэг”-т согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох заалтыг баримталж иргэн .

Иймд шүүхээс эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудас оногдуулахдаа холбогдох хүчин төгөлдөр хууль тогтоомжийг ашиглах талаар анхааралтай хандах шаардлагатай байгааг дурдав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.