СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чэжү хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

БНСУ-ын Чэжү хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Улаанбаатар хотын талаар танилцуулж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тэрбээр “Бид БНСУ-ын олон хоттой найрсаг харилцаатай байдаг. Чэжү арлыг аялал жуулчлалын бүс гэдгээр монголчууд илүү сайн мэднэ.. Манай улс хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай. Тиймээс энэ чиглэлээр болон бусад салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байна” гэлээ.

Чэжү хотын Хөдөө аж ахуй, эдийн засгийн зөвлөлийн гишүүн Кан Сон И “Чэжү аралд 700 мянган хүн амьдардаг бөгөөд жилд 15 сая жуулчин хүлээн авдаг. Манай арал нэн таатай уур амьсгалтай. Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүч буюу салхи, нарны эрчим хүч ашиглан үйлдвэрлэл явуулж байна. Энэ дундаа далайн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жүржийг олон сортоор ангилан ургуулж байна. Монгол Улс, БНСУ нь хоорондоо ойрхон төдийгүй найрсаг харилцаатай. Цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажилласнаар олон эерэг өөрчлөлт, үр дүн гарна гэдэгт итгэж байна” гэсэн юм. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, Д.Ихбаяр, Л.Отгонбаатар нар мөн байлцлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.