СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-22

🔴LIVE: Иргэд: Манай улс Азийн бар биш барлаг улс болчихоод байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

"Боловсролын зээлийн сан" болон "Нүүрсний хулгай"-н асуудлыг эсэргүүцэж иргэд төв талбайд жагсаж байна.

-Иргэд сошиал дээр бухимдаж байгаагаа илэрхийлж байгаа мөртлөө жагсаж, цуглаж, тэмцэнэ цөөн тооны хүмүүс ирсэн байна. Ирээдүй үнэхээр өрөвдөлтэй байна. Талбай дээр илүү олон залуус үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой.

-Залуучууд хонь шиг номхон байж болохгүй, боломжоо хулгайд алдсан. Ингээд цөхрөнгүй хүлээцтэй байж болохгүй. Та нарын боломж, ирээдүйг хулгайлчихаад гадаадад тансаглаад амьдраад явж байна шүү дээ. Өнөөдөр манай улсад энэ асуудал болж байна гээд хэлэх нэг ч юм алга. Төв талбайг дүүргэж асуудлаа шийдэхгүй бол энэ аалзны тор хэзээ ч арилахгүй.

-Монголчуудаа тэмцэхгүй бол мөхөл ойрхон байна. Залуус анги хамт олноороо нэгдэж тэмцэх хор шар гэж байдаггүй юмуу. Бид өмнөөс чинь та нарын хийх жагсаалыг хийж байна. Өнөөдөр манай улс Азийн бар биш барлаг улс болчихоод байна.

-Иргэд ирээдүйг бодно гэхээсээ илүүтэйгээр өнөөдрийн өдрийн хоолоо яаж олох уу гэж зовж байна. Монгол Улсын төр засгийн ордонд манжууд байна. Энэ хүмүүсээс салахгүй бол Монголын төр цэвэрлэгдэнэ гэж байхгүй

-Хулгайч эцэг эхийнхээ мөнгөөр суралцсан хүмүүс өнөөдөр төрийн ордонд сууцгааж байна. Ингэж амьдармааргүй байна. Тогтолцоог өөрчлөх гэж байгаа бол эрх баригч намыг тараах ёстой.

-Боловсролын зээлийн сангийн асуудал үнэхээр шударга бус байна. Боловсролын системийг өөрчлөх цаг болчихоод байна. Дүнгээр нь уралдуулдаг байдлыг халах ёстой. Бүх салбарт шударга байдал алдагдаж байна.

-Баялгийг нь хулгайлсан эдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой. Өрөө төл, ажлаа хий гэж жагсах чинь жүжиг байсан. Тэр мөнгө чинь угаасаа татвар төлөгч бидний мөнгө шдээ. Ичихгүй зээлээ төлчихсөн гээд яриад явж байна. Хэчнээн жил мөнгө эргэлдүүлээд ашгаа олчихоод ингэж байгаасай ичих хэрэгтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.