СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-05-22

БСЗ-гаас зээл авсан 870 иргэний 23 сая гаруй ам.долларын зээлийг чөлөөлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Сүүлийн өдрүүдэд Боловсролын зээлийн сангийн асуудал олны анхаарлыг татаад байна. Авлигатай тэмцэх газраас тус санд ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнуудыг шалгахаар болжээ.

Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сангаас олгож буй дотоод, гадаадын их дээд сургуульд суралцах тэтгэлэг, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан дүн шинжилгээ хийжээ. Улмаар авлигын эрсдэлийг тогтоох, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зорилгоор тус сангийн Ажлын албанд ажилласан байна.

Ажиллах явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргүүлж байжээ. 

Уг зөвлөмжинд:

Авлигатай тэмцэх газраас авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлийг давтан гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтанд холбогдох зөвлөмжийг хүргүүлж, арга зүйн туслалцаа, зөвлөгөөг өгч ажилладаг.

Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангаас олгож буй дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэг, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан дүн шинжилгээ хийж, авлигын эрсдэлийг тогтоох, авлигаас урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулах зорилгоор тус сангийн Ажлын албанд ажиллав.

Ажиллах явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг үүгээр хүргэж байна.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлт, үр дүнг Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6-д заасны дагуу нотлох баримтын хамт 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуг ирүүлнэ үү гэжээ.

Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас зээл авсан 870 иргэний 23 сая гаруй ам.долларын зээлийг 2008 оноос хойш үе үеийн боловсролын сайд нар чөлөөлсөн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.142

УИХ-Г ТАРААЖ АИХ БАЙГУУЛЖ, ӨНГӨРСӨН ҮЕИЙН БҮХ ХУЛГАЙГ ЦЭВЭРЛЭЕ. БҮХ ХУЛГАЙЧ НАРЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ЗАМЫН АЖИЛД ДАЙЧИЛАЯ АА

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.