СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-22

🔴LIVE: Нийгмийн даатгалын сангийн 14 жилийн орлого, зарлагын харах боломж бүрджээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ил болголоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

-Засгийн газрын нийт 25 тусгай сан байгаа. Шилэн ажиллагааны хүрээнд энэ бүх сангийн мэдээллийг нээлттэй болгох ажлыг манай яаманд даалгасан. Өнөөдрийн байдлаар есөн сангийн мэдээлэл нээлттэй болоод байна. Ил тод болгосон мэдээллийн хүрээнд иргэд, олон нийт шүгэл үлээсээр байна. Үүний үр дүнд ЖДҮ-ийн эргэн төлөлт 3.7 тэрбум болсон байна. Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд 2008 оноос хойших бүх зарцуулалтыг тусгай сангууд ил тод болго гэсэн. Өнөөдрөөс Боловсролын зээлийн сангийн мэдээлэл Shilen.gov.mn-д байршсан. Суралцсан чиглэл, ангилал, үүргээ биелүүлсэн хүмүүсийн мэдээллийг үзэх боломжтой гэсэн үг. Ингээд хууль хяналтын байгууллагыг ажил хийх бололцоогоор нь хангаж байгаа. Тэгэхээр энэ шилэн ажиллагааны үр дүн гарч байна.

Мэргэжлийн боловсролыг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монголчуудад туслах сан, Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийг дэмжих сангийн мэдээлэл дутуу байна. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан мэдээллээ огт ирүүлээгүй байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын сан, Кино урлагийг дэмжих сан мэдээллээ ирүүлээгүй байна. Байгаль орчин уур амьсгалын сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийг сан, Шинжлэх ухаан технологийн сангийн мэдээллийг энэ долоо хоногт багтаан сайтад нэмж байршуулахаар төлөвлөж байна.

Өнөөдрийн хувьд Хөдөлмөр эрхлэлтийн сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ил болгож байна.

Нийгмийн даатгалын сангийн сүүлийн 14 жилийн орлого, зарлагын түүхийг харах боломжтой гэсэн үг.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 2012-2022 онд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум төгрөг олгожээ. 122 тэрбум төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 52 тэрбум нь эргэн төлөгдөөгүй байна. Төлөгдөөгүй дүн нь байсаар байхад дараа жил төсвийг нь нэмээд, дахиад дэмжлэг олгосон байна.

Тусгай сангийн мэдээллийг зээлийн мэдээллийн сантай холбох ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.