Боловсролын зээлийн сангийн 1997 оноос хойших мэдээллийг ил болгосноор зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан хүмүүсийн дийлэнх нь мэдээлэлд ойр албан тушаалтнуудын харилцаа хамааралтай хүмүүс болох нь илэрч иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Үүний зэрэгцээ тус сангаас зээл авсан 2000 суралцагчийн мэдээлэл устсан тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан баасан гарагт мэдээлсэн.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүгийн цагдаагийн албанд тус санг шалгах үүрэг өгсний дагуу ажлын хэсэг байгуулжээ. ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг зээл, тэтгэлэг авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүс зээлийн шалгуур, шаардлагыг хангасан эсэх мөн БЗС-ийн гэрээнүүд устгасан асуудлыг шалгаж, зээл авсан болон олгосон албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авах өргөн хүрээтэй шалгалт явуулах аж.
Өнгөрсөн хугацаанд БЗС-ийн гадаад зээлд 2288 хүн 220.8 тэрбум төгрөгөөр суралцжээ. Үүнээс бакалаврын сургалтад 101 тэрбум, магистр докторын сургалтд 119 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Т.САЙХАН
Эх сурвалж:www.polit.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
I tom zurchiliig eserguutsesen shudraga ajilyangaa ajilaas ni halj baigaad bzs ghuu tsulmuj duraaraa nairlasan bn shuudee mongold tom hereg ih ilruuleeh ym hariutsalaga tootsoh deer ahits garahgui chimeegui boldogiig zogsooj shaardlaga hangaagui buh zeeliig tegleseniig huchingui bolgood ergen tuluuleed uguuchee
Сийлэгмаа багшийг эргээд яллачихгүй бол их юм. Мөн цэвүүн цаг шүү.Яаж ч мэдэх болсон шүү.Гарьд гэдэг мунхаг боловсролын сангийн зээлийн материал устгах санаархалтай байхад, Сийлэгмаа хуулбарлаад хадгалсан юм билээ. Үүнийг эргээд нухах магадлалтай. Эд нар юм зохиож л байгаа. Мөнх Эрдэнэ, Хулан мэт гэмгүй нийгэмийн булхайг шүүмжилсэн бүхнийг хорьлоо. Тэгээд хүч өгөлгүя дэлбэрэв.
setguulchid davhar hyanalt taviad yavahgui bol suuldee zavaaraad bugd buruugui boloh viidee.