СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-20

Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
11 сарын өмнө

Гадаадын иргэн, харьяатын газраас холбогдох эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн, хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, сунгах үйлчилгээг хуулийн хугацаанд шуурхай үзүүлж байна.

Гэвч хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй зэрэгцэн зарим аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах, ажлын байрны төлбөрөөс зайлсхийх, хөдөлмөр эрхлэх ангиллын визээс өөр ангиллын визээр хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор визийн зөвшөөрөл мэдүүлж буй тохиолдлууд удаа дараа гарч байна. Иймд эдгээр байгууллагуудын визийн зөвшөөрөл мэдүүлж буй зорилгыг нягтлах, баримт бичгийн бүрдлийг хангуулах ярилцлага хийх, нэмэлт баримт бичгээр нотлуулах, төлөвлөгөөт хяналт шалгалт хийх зэргээр үйлчилгээ үзүүлэх эсэхийг шийдвэрлэдэг. 

Түүнчлэн аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулдаггүй, гурван жилийн хугацаанд ажлын байр бий болгоогүй, нийгмийн даатгал, татвар төлдөггүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эцсийн өмчлөгч гадаадын иргэд нь тогтворгүй, байнга солигддог байгууллагуудад хяналт шалгалт хийж, ярилцлага явуулдаг болохыг анхаарна уу. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.