СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-19

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг тэнцвэржүүлсэн төсөлд 100 хувь төсөвлөсөн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2023.05.19) гишүүдийн 57.8 хувийн ирцтэйгээр 09 цаг 30 минутад эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд Хүүхдийн мөнгийг хэрхэн тооцоолсон, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Батсуурь нар эрүүл мэндийн салбарт болон орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хэрхэн тусгагдсан талаар асуулт асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан,  Хүүхдийн мөнгийг тэнцвэржүүлсэн төсөлд 100 хувь төсөвлөсөн талаар дурдаад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг 5.8 их наяд төгрөг хэмээн хязгаар тавьж өгсөн. “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд төлөвлөгөөний дагуу төсвийнхөө хязгаарт багтаан хөрөнгө оруулалтуудаа хийх хуулийн зохицуулалттайг тайлбарлалаа.


Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2024-2026 онуудад 60% гэснийг 51% болгож бууруулах, үүнийг дагалдуулан мөнгөн дүнг бууруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжээгүй болно.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Аа
1 жилийн өмнө
202.131.248.206

Энэ Жавхлан гэж нөхөр чинь хэдэн нэр томьёо тооцоо судалгаа гэж ярихаас өөр юу ч мэдэхгүй. Дурак боливол таарна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.