СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-19

Бурхан Багшийн Их Дүйчэн өдөр ирэх сарын дөрвөнд болно

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Монголын бурхан шашинтны төв Ганданчэгчэнлин хийд болон Улаанбаатар хот дахь бүх хийд, ТББ-ууд “Энэрэл хайр түгээе” уриан дор нэгдэн Бурхан Багшийн Их Дүйчэн Өдрийн Баярыг 24 дах жилдээ /2023.06.04/ ёслол төгөлдөр зохион байгуулахаар бэлтгэж байна.

НҮБ-ын ерөнхий ассемблейгаас тус өдрийг Олон улсын өдөр болгон тунхагласан бөгөөд Бурханы шашинт улс орнуудад бүх нийтийн баяр хэмээн тэмдэглэдэг уламжлал нь энэхүү баярын үнэ цэн, утга учрыг тодоор харуулж байна.

Их Дүйчэн өдрийг тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл, хүрээ хийдийнхний ажил хэрэг төдий биш, манай иргэд, үндэстний сэтгэл санааны ариусал, гэгээрэл, эв нэгдлийн өдөр байж, эрдэм номын баяр болон өргөжин тэлж ёс суртахууныг эрхэмлэх энэрэл хайр түгээх өдөр болж өргөжин тэлж буй нь чухал ач холбогдолтой.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон бүх сүм хийд бусад бурханы шашинт төрийн бус байгууллага, төвүүд бурханы шашинтнуудын эв нэгдлээр дамжуулан хамтын буяны өдөрт нэгдэн, нийгмийн сайн сайхны төлөө, олон нийтийг буян үйлдэхэд уриалан, нийгмийн сэтгэл зүйг эерэг болгох олон нийтийг эв нэгдэл, энэрэнгүй сэтгэлд уриалахад баярын гол зорилго нь оршиж байгаа билээ.

Бурхан Буддагийн эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 үйл явдал давхцдаг Их Дүйчэн өдөр бол азийн болон европын улс орнуудын хувьд хүсэн хүлээдэг уламжлал болсон Олон улсын тодотголтой томоохон баярын нэг юм. Жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15 нь бурханы шашинтнуудын хувьд хамгийн хүндэтгэлтэй өдөр юм

Бурхан Багшийн Их Дүйчэн Өдрийн Баярыг тэмдэглэхтэй холбогдуулан Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ, Нийслэлийн төв гудамжаар үргэлжлэх “Энэрэл хайр түгээе” уриатай сүрт жагсаал, Шинийн найманаас арван тавны хүртэл Бурхан багшид тахил өргөх үйл ажиллагаа, Бурханы шашны ойлголтыг түмэн олонд сурталчилан таниулах зорилготой нийгмийн нөлөөллийн нэвтрүүлэг, бусад хүмүүнлэгийн олон ажлыг төлөвлөн ажиллаж байна.

Баярын үйл ажиллагаа уламжлал ёсоор сүрт жагсаал, бясалгалын флашмоб, ёслолын арга хэмжээнээс бүрдэнэ. Энэ жилийн хувьд, сүрт жагсаал Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийдрүү, ёслолын үйл ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн Батцагаан Цогчэн дуганы өмнөх талбайд болно.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.