™ watch dif|
Нийгэм | 2023-05-19

НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах дээд түвшний уулзалтад оролцож байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн ивээл дор зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг дүгнэх дээд түвшний уулзалт” АНУ-ын Нью Иорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд эхлэв.

“Гамшигт тэсвэртэй ирээдүйг бүтээхийн тулд үйл хэргээ нэгтгэн гамшгийн эрсдэлийг бууруулна” уриатай зохион байгуулж байгаа тус уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, НИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба,  ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Баасансүрэн нарын албаны хүмүүс оролцож байна.  

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тавьсан 7 зорилт, 4 тэргүүлэх чиглэлийг улс орнууд хэрэгжүүлж байгаа ч хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл тавьсан зорилтод хүрэхэд олон саад бэрхшээл тохиолдож байна.

Дэлхий нийтийн өмнө тулгамдсан тогтвортой хөгжлийн олон асуудал, байгалийн гамшгаас үүдэлтэй  олон эрсдэл буурахгүй байгаа юм. Мөн нийгмийн эрүүл мэндийн эрсдэл болох цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт, газар хөдлөлтөөс шалтгаалсан нас баралт, эдийн засаг, нийгмийн хохирол багасахгүй байгаа юм. Энэ удаагийн дээд түвшний уулзалтаар оролцогч 162 улс орны өндөр дээд түвшний төлөөлөгчид Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага, тохиолдсон хүндрэл бэрхшээл, 2030 он хүртэлх хугацаанд НҮБ болон бусад олон улс, бүс нутгийн байгууллагуудаас анхаарвал зохих үйл ажиллагааны санал дүгнэлтийг хэлэлцэнэ.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.