СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цэцэрлэгийн хүүхдийг зодсон байж болзошгүй гэх мэдээллийг шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах цэцэрлэгт “Багш нь миний хүүгийн биед халдсан байна” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19 цагт бүртгэгджээ.

Дээрх мэдээлэлд тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Мөн хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй талаарх мэдээллийг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хорооны хамтарсан багт хүргүүлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.