СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-19

Хан-Уул дүүрэг гэр хорооллын 1500 гаруй өрхийн хашаанд 15 мянга гаруй мод тарина

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас 2023 онд “Ногоон хот - Иргэний оролцоо” мод тарих аян зарлаад байна. 

Аяны хүрээнд  гэр хорооллын 1500 гаруй өрхийн хашаанд 15 мянга гаруй мод тарихаар бэлтгэл ажлаа хангажээ. 

Өчигдрөөс /2023.05.18/ тус дүүргийн 9, 10, 12, 13, 14, 16 дугаар хороодын гэр хорооллын 1500 өрхтэй хамтарч 15 000 ширхэг гоёл чимэглэлийн болон жимсний модны суулгац тарих ажил эхэллээ.

2023 онд гэр хороололд нийт 15 000 мод тарихаас хаврын мод тарилтын ажлын хүрээнд 70 хувь буюу 10 500 ширхгийг, намрын мод тарилтын ажлын хүрээнд үлдсэн 30 хувь буюу 4 500 ширхэг модыг тарихаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: Эко Хан-Уул

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.