СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-18

🔴LIVE: Ерөнхий сайд үнийн өсөлтийг бууруулахад ТОП-100 ААН-ийг хувь нэмрээ оруулахыг уриалав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ТОП-100 ААН-ийг тодруулах арга хэмжээнд оролцов.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг бүрдүүлдэг, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл та бүхэнд баяр хүргэе.

Цар тахлын болон геополитикийн энэ ээдрээт цаг үед улс орон бүхэн өөрийн сул, давуу талыг хэлэлцэж байна. Иргэд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа зөвшилцөж байна. Манай улсыг ч энэхүү олон улсын сорилт тойрсонгүй. Эдийн засгийн томоохон сорилттой дэлхий нийт өнгөрсөн гурван жилийн хугацаанд нүүр туллаа. Энэ үед Шинэ сэргэлтийн бодлого мэндэлсэн гэж хэлж болно. 

Улсын төсөв анх удаагаа 1.1 их наяд төгрөгөөр даван биелж, валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Мөн экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ. 

Эдийн засаг хэдийгээр сэргэж эхэлж байгаа боловч, үнийн өсөлтийн дарамт байсаар байна. Тиймээс цар тахлын хүндрэлийг хамтын хүчээр даван туулсан шигээ Ингэж чадвал Монголбанк бодлогын хүүгээ үе шаттай буулгаж, сэргэж байгаа эдийн засгийн өгөөжийг иргэн, аж ахуй нэгж хүртэнэ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх боломж гарч, иргэдийн бодит мөнгөн орлогод эерэг нөлөө үзүүлнэ.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг тэмцэлд хувийн хэвшлийн та бүхнийг идэвхтэй оролцож дэмжихийг хүсье гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.