Улсын хэмжээнд 80.7 мянган га-д тариалалт хийгээд байна.
Өнөөдрийн байдлаар 72.2 мянган га-д үр тариа, үүнээс 71.8 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс, 874 га-д хүнсний ногоо, 70 га-д малын тэжээл, 5.7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 80.7 мянган га-д тариалалт хийгээд байна.
Ингэснээр үр тарианы тариалалт 18.4 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 19.5 хувь, төмс 10.5 хувь, хүнсний ногоо 7.0 хувьтай үргэлжилж байна.
Энэ онд нийт 393 мянган га-д үр тариа, үүнээс 369 мянган га-д улаанбуудай, 70 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж, 351 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.