СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-18

Орхон аймаг шилжин ирэгсдийг дэмжин ипотекийн 3 хувийн зээлийг олгож эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор "Хот хөдөөгийн сэргэлт" бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд хөдөө орон нутагт шилжин суурьшиж буй иргэдийг бодлогоор дэмжиж ипотекийн 3 хувийн зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Орхон аймагт тус зээлийг олгож эхэлсэн талаар банкныхан албан ёсны мэдээллийг өгсөн байна. .

Тус зээлийн эх үүсвэрийн 80 хувь нь Монголбанк, 20 хувь нь арилжааны банк. Сард банкуудад орж ирж буй эх үүсвэрээс шалтгаалан зээл олголт бага байгаа талаар Монголбанк болон арилжааны банкны удирдлагууд мэдээллээ.
Ипотекийн 6 хувийн 50 хувийг нь эхний 3 жилийн хугацаанд Засгийн газраас хөнгөлж байгаа зээл юм.
3 хувийн зээлд нийслэлээс шилжин ирсэн тухайн банкны нөхцөл, шаардлагыг хангасан иргэд болон өмнө нь ипотекийн зээл авч байгаагүй иргэн хамрагдах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.