СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-05-18

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн эхний шатанд 255 суралцагч тэнцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Шинэ Сэргэлт-Шинэ Мянган сургалтын тэтгэлэг энэ оны 3 сарын 23-ны өдөр зарлагдаж, бүртгэл албан ёсоор эхэлсэн.

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050, дунд хугацааны хөгжлийн бодлого Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгын хүрээнд энэ удаагийн Монгол улсын Ерөнхий сайдын тэтгэлэг зарлагдсан юм.
Тэтгэлэг дотоодын их дээд сургуулийн шилдэг суралцагч 50 хүртэлх оюутанд 10 сая төгрөг, гадаадын шилдэг 100 ранкийн их дээд сургуульд магистр, докторын түвшний сургалтад урилгаа авсан 50 хүртэл суралцагчийн сургалтын төлбөрийг төлөх хэлбэрээр зарлагдсан.
.
Дотоод тэтгэлэг
Дотоодын их, дээд сургуулийн шилдэг суралцагч болон соёл урлаг, спортын чиглэлээр суралцагчийн тэтгэлэгт 356 оюутан материалаа ирүүлэн бүртгүүлсэн юм.
Тэтгэлгийн эхний шатны сонгон шалгаруулалтаас дотоодын их, дээд сургуулийн . Дотоодын тэтгэлгийн эхний шатанд тэнцсэн 229 оюутан эсээний танилцуулга, ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад 2023 оны 05 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд оролцоно.
Гадаад тэтгэлэг
Гадаадын магистр, докторын сургалтын тэтгэлэгт 47 иргэн бүртгүүлж тэдний 21 нь мөн хангаагүйн улмаас хасагдлаа. Гадаадын магистр, докторын сургалтын тэтгэлэгт бүртгүүлсэн 26 иргэн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дараагийн шатны шалгаруулалтад хамрагдана.
Дотоодын болон гадаадын тэтгэлгийн эхний шатны шалгаруулалтаас хасагдсан иргэдийн мэдээллийг өргөдлийн дугаараар https://www.shinemyangan.mn/results -ээс шалгана уу.
Дараагийн шат буюу эсээ танилцуулах, ярилцлагад орох хуваарийг https://www.shinemyangan.mn/results-ээс үзнэ үү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.