СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-18

Зуунмод суманд 25.1 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг гүйцэтгэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн нутаг дэвсгэрт 25.1 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил явагдаж байна.

Тус бүтээн байгуулалт нь Б.Цог генералын хөшөө орчимд байрлах бөгөөд эхний үе шатны ажлуудыг "Баян дөрвөлж" ХХК гүйцэтгэж байна. Үүнд, цахилгаан хангамж, усан хангамж, авто зогсоол, усан толио, явган зам, гэрэлтүүлэг, сандал сүүдрэвч, харуулын байр, ногоон байгууламж зэрэг багтах юм.

Аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өмнө цэцэрлэгт хүрээлэнгийн эхний бүтээл байгуулалтын ажлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.