Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр 05 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын талаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын 4 иргэн манай улсаар дамжин гуравдагч оронд гарах зорилгоор улсын хил зөрчсөнийг илрүүлэн саатуулсан байна.
Тус иргэдийг хуулийн байгууллагад шилжүүлээд байна. Мөн тавдугаар сарын 11-ний өдөр Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсын нэг иргэн төөрч Оросын Холбооны Улсын тал руу улсын хил зөрчсөнийг хилийн уулзалтаар хүлээн авч, хуулийн байгууллагад шилжүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Солонгос иргэдийн талаар мэдээлэх нь хэр оновчтой бол амьдрх гэж л ядаж яваа хүмүүс нөгөө айхтар улс нь авнадаа.Мэдээлэлд бас бодолтой хандах хэрэгтэй дээ.Хүний эрх яриад байдаггүй билүү
Улсын нууц хүний амийг мэдээ болголоо гээд яг яах уу. Хүний хүүрэн дээр эргэлдээд байдаг элээ юу тэ та нар