СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-17

“Бэлэн бай” аяныг улсын хэмжээнд өрнүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг тавдугаар сарын 15-аас зургадугаар сарын 9-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран  “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт

“Бэлэн бай” аяны хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээх юм.

Мөн аяны хүрээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах www.belenbai.mn сайтыг шинээр нээж, иргэдэд хэрэгцээт мэдээллийг нэг шугамаар хүргэх боломжийг бүрдүүлээд байна. Иргэн та бүхэн “Бэлэн бай” сурталчилгааны самбар дээр байгаа QR кодыг уншуулснаар www.belenbai.mn сайтаас газар хөдлөлтийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 327,576 удаагийн газар хөдлөлт болжээ. Эдгээр газар хөдлөлтөөс 6-6,9 магнитудын газар хөдлөлт 3 удаа, 5-5,9 магнитудын газар хөдлөлт 18 удаа, 4-4,9  магнитудын газар хөдлөлт 238 удаа, 3-3,9 магнитудын  газар хөдлөлт 1717 удаа буюу 3-6,9  магнитудын газар хөдлөлт 1976 удаа бүртгэгдсэн байна. Тухайлбал, .  2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж түүний давталт хөдлөлтүүд 137,849 удаа болсон нь өмнөх 10 жилийн дунджаас 7 дахин их газар хөдлөлт болсон байна.  

Харин Үүнд 5-5,9 магнитудын газар хөдлөлт 1 удаа, 4-4,9 газар хөдлөлт магнитудын газар хөдлөлт 6 удаа, 3-3,9 магнитудын газар хөдлөлт 61 удаа буюу 3-5,9  магнитудын газар хөдлөлт 68 удаа бүртгэгдсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.