СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өрхийн эмчийг хуурч мансууруулах бодисын агууламжтай эмийн жор бичүүлж авдаг байжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Прокурорын байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд таван мэдэгдэл хүргүүлсэн байна.

Тухайлбал:

- Нийслэлийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг алба хаагчдад явуулах, удирдах албан тушаалтнуудын хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ авах талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн Командлагчид;

- Иргэн Ц.Б нь хорооны өрхийн эмчийг хуурч “морфин” гэх мансууруулах бодисын агууламжтай эмийн жор бичүүлж авсан гэх хэрэгт холбогдуулан цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эмч сувилагч нарт сургалт, мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Чингэлтэй дүүргийн хорооны өрхийн эмнэлгүүдэд,

- Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Ч.З нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироосон гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг иргэдэд сурталчлах, яриа таниулгыг тус прокурорын газартай хамтран үе шаттайгаар зохион байгуулах талаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргад тус тус мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Дээрх хугацаанд Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Корпрейт хотел энд ресорт нүхт" ХХК нь тус дүүргийн прокурорын газраас хүргүүлсэн мэдэгдлийн дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 сая төгрөгөөр торгуулсан байна.

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хууль

30 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хуулийн этгээдийн нийтлэг үүрэг
30.2.Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 13.1.4-т зааснаас бусад этгээдийн мэдэгдэл, зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан хуулийн этгээд түүний дагуу тодорхой арга хэмжээг авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.