Дэнжийн 1000-н цагаан байрны уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх туслах замын өргөтгөлийн ажил эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс нэг сарын хугацаанд тус хэсгийн замыг хаахаар болжээ.
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэнжийн 1000-ын Цагаан байрны уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх туслах замын өргөтгөлийн ажил”-ыг “Экспресс зам” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.
Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын пк09+00–пк16+71 буюу дөрвөлжин хоолойноос Хүчит шонхор захын уулзвар хүртэлх хэсэгт авто замын суурь болон хучилтын ажил 2023 оны 05 сарын 17-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд хийгдэх тул тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хааж засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.