СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-16

🔴“SDLG” брэндийн Монгол дахь салбарын VIP харилцагчдыг хүлээн авах өдөрлөг боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

“SDLG” брэндийн албан ёсны дистрибьютор “Жиндиншин” ХХК-ийн Монгол дахь салбарын харилцагчдыг хүлээн авах өдөрлөг боллоо.

Хятадын хөрөнгө оруулалттай “Жиндиншин” ХХК нь 2008 оноос эхлэн Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж, 15 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Тус компани нь Уул уурхай, Хөдөө аж ахуй, Зам барилгын хүнд даацын машин механизмыг манай улсын харилцагч байгууллагуудад нийлүүлдэг найдвартай түнш юм

Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 15 жилийн ойг тохиолдуулан “Жиндиншин” ХХК харилцагч байгууллагуудаа хүлээн авч уулзаж, өдөрлөг зохион байгууллаа.

“Жиндиншин” группийн ерөнхий захирал Шин Шью

-“SDLG” брэндийн Монгол дахь салбарын VIP харилцагчдын талархлын уулзалт өнөөдөр боллоо. Олон харилцагч төлөөлөгч нар салбар бүрээс хүрэлцэн ирсэн байна. Манайх Монгол улсад нийт таван салбар компанитай бөгөөд нийслэл хотод дөрөв, Өмнөговь аймагт нэг салбар компани маань тус тус үйл ажиллагаагаа явуулж байна. “Жиндиншин” групп нийт 2000 гаруй харилцагчтай. Өнөөдөр 1200 гаруй харилцагч арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байна. Цаашид бид илүү найрсаг харилцааг Монгол улсын түншүүдтэй тогтоож, банк болон ББСБ-тай харилцаа тогтоож, хөрөнгө оруулах сонирхолтой байгууллагуудтай хамтрахыг зорьж байгаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.