УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдав. Хуралдаанаас гарсан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-МАН-ын бүлгийн хурлаар нэг асуудал хэлэлцлээ. Гишүүд чуулганы завсарлагааны үеэр тойрогтоо ажилласан. Өнөөдрийн хуралд 50 гаруй гишүүн оролцож 40 гаруй гишүүн үг хэллээ. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор гишүүдийн саналыг сонслоо. Гишүүд гурван зүйлс хэлсэн. Сонгуулийн холимог тогтолцоог иргэд ойлгож байгаа учир холимог тогтолцоогоор зохион байгуулах нь зүй гэж үзэж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоно гэдгийг бууруулах шаардлагатай гэдэг санал давамгайлж байна. Мөн мажоритар тогтолцоогоор сонгох харьцаа их байх нь зөв гэх чиглэлээр ярилцлаа. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг парламентад суудалтай намууд зөвшилцөж, нэгдсэн ойлголтод хүрэх нь зөв гэж үзсэн. Иймд бусад намуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр МАН-ын бүлэг дахин хуралдах нь зүйтэй гэж тогтлоо.
Хоёрдугаарт, Бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлт өндөр байгаагаас иргэдийн дунд бухимдал их байна. Тиймээс Засгийн газар ойрын үед төсвийн тодотголын асуудлыг судалж, тодорхой санал боловсруулж танилцуулах чиглэлийг бүлгээс өгсөн.
Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй, бүх хүүхдэд олгоё гэж байгаа. Зөвхөн Нийтлэг үйлчилгээний алба гэхгүй, хамгийн бага цалин авдаг төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудал яригдаж байна. Улсын хэмжээнд 52 мянган нийтлэг үйлчилгээний ажилтнууд байна. Эдгээрийн цалинг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар саналаа боловсруулж байна. 2020, 2021 он цар тахалтай. Экспорт, импорт хаалттай хүнд нөхцөлд байсан. Тийм учраас улсын эдийн засгийн орлого айлтай л адилхан багассан. Импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, тээвэрлэлтийн үнэ өссөн. Энэнтэй холбоотойгоор үнийн өсөлт өндөр байгаа. Харин 2023 он гарснаас хойш эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарсан. Гэвч үнийн өсөлт буурахгүй байгаа учраас цалин, тэтгэвэр нэмэх нь зөв гэж үзэж байна.
Инфляцыг тодорхой хэмжээнд тооцож байгаа, эхний дөрөвдүгээр сарын байдлаар инфляц 10.9 хувь болсон. Ийм байдлаар инфляц буурвал оны эцэст 1 хувь руу очих боломжтой. Үнийн өсөлт цалин, тэтгэврийн нэмэгдэлд нөлөөлөл үзүүлэхийг үгүйсгэхгүй. Эхлээд бид цалингийн зөрүүний асуудлыг, дараа нь нэмэгдлийг шийдвэрлэх бодлого барина. Бидний тооцож байгаагаар ирэх долдугаар сарын 1-ээс өмнө 2023 оны төсвийн тодотголыг ярих сонирхол байна. Засгийн газар орлогоо тооцоод, инфляцаа тооцоод ирэхээр цалин, тэтгэвэр ямар хэмжээтэй нэмэгдэх боломжтой байна вэ, яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг ярилцаж байгаад шийднэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэтэй хувийн сургуульд сурдаг болон гадаадад байгаа хүүхдүүдэд хүүхдийн мөнгө өгөхөө зогсоо
Ялгаварлахгүй олгох байсныг зогсоож ялгаварлан гадуурхчихаад одоо нэг их чухал царайлж шинэ зүйл сэдэж байгаа аятай янцаглаад дүлэгнээд байх хэрэггүй, яасан удаан юм бэ , Хурд чинь дутаад байна шүү.