УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тойрогтоо ажиллаж, иргэдийн санал бодлыг сонссон. Үүнийг өнөөдрийг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Бид нийгмийн хүсэлд тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, ирээдүйг харсан шийдвэр гаргах ёстой.
Эрдэмтэн судлаачид 76 дарга биш, бага ард түмний 152 төлөөлөл байх нь зөв гэж үздэг. Гишүүдийн тоо олон болсноор бүх асуудалд оролцдог биш, чиглэл төрлөө төлөөлдөг мэргэшсэн парламентчид болох юм. 76-г тойргийн зарчмаар, 76-г нийгмийн бүлгийн төлөөлөл болгож намын жагсаалтаас сонгох саналыг өргөн мэдүүлсэн. Харин иргэдийн хувьд гишүүдийг тоог 152 болгохыг дэмжихгүй байна. Гэхдээ 76 гэх тоог нэмэх нь зүйтэй гэдэг тухайд ихэнх нь дэмжиж үг хэлж байна. Гишүүдийн тоог 152 болгохыг бууруулна.
Дэмжихгүй гэснийг нь тастаж авч шуугиулаад л, хоёр тал болгож хуваагаад байна. Хамгийн гол нь, цар тахлаас хойш төр ба ард түмний харилцаа холдсон асуудал ажиглагдаж байна. Гишүүд тойрогтоо ажиллах нь багассан. Ийм учраас гишүүдийг очиход иргэд бухимдлаа илэрхийлж буй нь зүй ёсны үзэгдэл юм. Иргэдийн амьжиргааны асуудлыг бүлгийн хурлаар гишүүд бүгд ярилаа. Өчигдөр байнгын хороогоор төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөөг ярилцсан. Энэ пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөөг ярилцахдаа гарц шийдлийн талаар хэлэлцэнэ.
Хүүхдийн мөнгө, амьжиргааны нөхцөл байдлын талаар иргэд санал бодлоо илэрхийлсээр байна. Ялангуяа төрийн албан хаагчид багийн дарга, соёлын үйлчилгээний ажилтны цалинг нэмэхийг хүсэж байна. Галч, тогооч гэх мэт төрийн нийтлэг үйлчилгээний ажилтнууд гар дээрээ 480,000 орчим төгрөгийн цалин авч байна. Хүнсний барааны өсөлт иргэдийг ихээр бухимдуулж байна. Мөн хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг ч их хөндөж ярьж байна. Энэ талаар УИХ, Засгийн газраас холбогдох арга хэмжээг авна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тоондоо биш УИХын гишүүдэд ард түмэн итгэхээ байсан шүү