СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-16

Г.Отгонтамир: Хүний амь насыг хамгаалах үүднээс "Урьтаж ухаар” нөлөөллийн аянг хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
11 сарын өмнө

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд явганаар хөдөлгөөнд оролцдог, гэрийнхээ ойр орчимд, хотхонд унадаг дугуйтай тоглож харгалзах хүнгүй явж байгаа нь эрсдэлтэй байдал үүсгэж байна.

Энэ оны эхний дөрвөн сард зам тээврийн ослын улмаас долоон хүүхдийн амь нас хохирч, 196 хүүхэд гэмтэж, бэртсэн. Өнгөрсөн онд нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбогдсон 768 осол бүртгэгдсэнээс орон нутагт 17 тохиолдол байна.
Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 252 нийтийн тээвэр осолдож, орон нутагт гурван тохиолдол бүртгэгдээд байна.

Цагдаагийн байгууллагаас нэг ч гэсэн . Аяны хүрээнд маш олон нөлөөллийн ажил хэрэгжиж байгаа.
Улсын хэмжээнд "Хандлагаа өөрчилье" аян хэрэгжиж байна. Нийслэлийн хэмжээнд хичээл сургууль тарах гэж буйтай холбогдуулан унадаг дугуй, цахилгаан дугуйн хэрэглээн дээр анхаарал тавьж энэ чиглэлээр бүх ЕБС-тай хамтран ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллагаас явган зорчигч гарц нь дээр мөргүүлэх тохиолдол гарч буйтай холбогдуулан хяналт тавьж ажиллаж байна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.