СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-05-16

“Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтын орлого тэрбум ам.долларт хүрчээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнө буюу 2022 оны 5 дугаар сард 574 мянган тонн нүүрс борлуулсан бол 2023 оны 5 сарын 15-ны өдрийн байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар хүрчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын тоо хэмжээ 17 дахин, борлуулалтын орлого 14 дахин тус тус өссөн үзүүлэлт юм. Тус компани 2022 онд 11,5 сая тонн нүүрс борлуулсан бол 2023 онд 30 сая тонн нүүрс борлуулж Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд томоохон дэмжлэг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.