СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-05-16

🔴LIVE: Монгол хэл, бичгийн шалгалтад 4862 шалгуулагч босго оноо болох 400 оноонд хүрээгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар мэдээлэл хийж байна.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат:

-2013 оноос эхлэн ЭЕШ-д хамрагдах бүх хүүхдүүдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг авна гэсэн Засгийн газрын 37-р тогтоол байгаа. Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сард 22-ны өдөр тус шалгалтыг зохион байгуулсан. Нийт 32533 шалгуулагч бүртгүүлснээс тус шалгалтыг нийт 30879 шалгуулагч шалгалтад хамрагдсан.

Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтын гүйцэтгэлийн улсын дундаж 35 оноо буюу 70 хувьтай байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. 

Монгол хэл, бичгийн шалгалтын даалгаврыг уншиж ойлгох чадвар, зөв бичих дүрэм, монгол бичгээр унших чадвар, тодорхой өгөгдсөн сэдвээр эсээ бичүүлдэг. Нийт 50 оноогоор шалгаруулж, мэргэжлийн багш нар гар аргаар дүгнэдэг.

Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг өчигдрөөс буюу 2023 оны тавдугаар сарын 15-16-ны өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах гэж байна. Уг хөндлөнгийн үнэлгээгээр хоёр дахь удаагаа зохион байгуулах бөгөөд багш нарын гүйцэтгэл, хөгжил, урамшуулал, нэмэлт санхүүжилт олгох төсвийн шинэчлэлийн хүрээнд хийж буй юм.

2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус 705 сургуулийн 30077 багш хамрагдана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.122

Дахиж хянагдаад шалгалтын материал засагдсан хүүхдийн оноог хэзээ залруулж оруулох вэ 1дэхьд орно гэсэн орсонгүй одоо хэнд хандахуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.