ЭМДEГ-ын албан хаагчид өнөөдөр 8:30-17:30 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн "Хүчит шонхор" зах, "Бөмбөгөр" худалдааны төвүүдэд ажиллаж, ЭМД-ын төрийн үйлчилгээг хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд газар дээр нь үзүүлж ажиллана.
Энэ үeэр ЭМД-ын шимтгэлийн мэдээлэл шалгах, шимтгэлээ хэрхэн төлөх, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж үйлчилгээ, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг танилцуулна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч та бүхнийг уг арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриаллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Amjilt amjilt