СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэрэмжлүүлэг: Фэйсбүүкийн линкээр дамжуулан бусдаас 40 орчим сая төгрөг шилжүүлэн авчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Фейсбүүк орчинд “Таван толгой” ХХК-ийн хувьцаагаа шалгаарай гэж олон нийтийн группт линк байршуулах эсхүл иргэний фейсбүүк хаяг руу чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, фейсбүүкийн найзууд руу нь хохирогчийн нэрийг барин чат бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Уг сэжигтэй этгээдүүд нь 52 иргэний фейсбүүкийн найзууд руу өмнөх бичсэн чатуудад нь үндэслэн “оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа “гэх зэргээр чат бичиж, 40 орчим сая төгрөгийг бусдын дансыг ашиглан шилжүүлсэн байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллийн нууцлалаа хангаж, фейсбүүк чатаар ирсэн аливаа хортоо линк, кодыг нээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.