СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Автобус суудлын автомашинтай мөргөлдөн нэг хүн бэртжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Говьсүмбэр аймагт бага оврын автобус суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдаж бэртжээ.

Тодруулбал Баянтал сумын Их-Уул багийн 16-р зөрлөг гэдэг газар тус осол өчигдөр гарсан ба Онцгой байдлын газар дуудлагыг 21:07 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай Кант” загварын бага оврын автобус, иргэн Х-ын “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид иргэн.Б /61 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 7 минут ажиллаж 22:17 цагт эсэн мэнд гарган тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчид хүлээлгэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.